Ширээнийхээ ардаас төлбөрөө төлөөд хөнгөлөлт эдлээрэй

2013-10-03

“Өглөө ажилруугаа, орой гэррүүгээ яарсан завгүй бидэнд хувийн ажлаа амжуулах, дэлгүүр хоршоо орох цаг тун ховор” гэсэн яриа олон сонсогддог. Үүнтэй та ч бас санал нийлэх байх. Цаг зав ховор байдгаас бид ихэвчлэн хувийн ажлуудаа хойш нь тависаар цагийг нь тулгаж асуудал үүсгэх нь олонтаа.

Ялангуяа бидний байнгын хэрэглээ болсон гар утасны нэгжээ авч эсвэл төлбөрөө төлж амжаагүйгээс яг хэрэгтэй, чухал үед дуудлага хийх боломжгүй сандрах үе танд ч бас тохиолдож байсан байх.

Тэгвэл Монголын үүрэн холбооны Скайтел групп энэ асуудлыг 100% шийдэж, “ухаалаг хэрэглээ”-г санал болгож байна. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та ажлынхаа хажуугаар 1-2 минутын дотор нэгжийн карт худалдан авч, дансаа цэнэглэх боломжтой боллоо. Мэдээж интернэтээр буюу онлайнаар. Өөрийн хэрэгцээний дагуу картын сонголт хийх бүрэн боломжтой. Мөн худалдан авсан картаа ашиглан бонусаа ч шууд авах боломжтой

Дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд ч мөн адил онлайнаар төлбөрөө төлөн, цагаа хэмнэх хялбар болоод ухаалаг сонголтыг санал болгож байна.

Нэгжийн картын худалдан авалт болон төлбөр төлөлтийн аль ч тохиолдолд та төлөх ёстой нийт үнийн дүнгээсээ 5%-н хөнгөлөлтийг эдлэнэ. Та www.skytel.mn цахим хуудсаар зочлон, онлайн салбар хэсэгт нэвтэрч, бүртгүүлээд “төлбөр төлөх”, “картын худалдаа” зэрэг цэснээс сонголтоо хийхэд л хангалттай.

Таны хэрэглээг илүү ухаалаг болгож, цаг хийгээд мөнгийг тань хэмнэх алтан боломжийг бүү алдаарай.