Уурхайчдын сонголт-Скайтел

2013-09-17

Эх орныхоо үйлдвэр, аж ахуйн нэгж, ард иргэдээ цахилгаан, дулаантай байлгахын төлөө ажилласаар ирсэн Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээг тасралтгүй найдвартай хангагч Багануурын уурхайн 1100 ажилтнуудыг дэмжих, хамтран ажиллах зорилготой Скайтелийн өдөрлөгийг энэ сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд цуцашгүй хөдөлмөрөөрөө өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа уурхайчин залуустаа Скайтел группээс урамшуулал дүүрэн сюрприз барьсан юм.  Энэ үеэр урамшуулалт худалдаа зохион байгуулсан ба  гар утас худалдан авсан хүн бүр сугалаанд оролцож, супер азтан маань ухаалаг гар утасны эзэн боллоо.

Мөн худалдан авсан гар утас худалдан авсан хүн бүрт Монголын хамгийн хямд, ухаалаг хэрэглээ болох Skyphone үйлчилгээний шинэ дугаарыг 6GB дата, зургаан сар сүлжээндээ ярих эрхийн хамт бэлэг болгон өгсөн юм.

Тус өдөрлөгийн үеэр Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулга, болон Камертон 2 шоунаас төрөн гарсан БИД 4 хамтлаг ая дуугаараа мэндчилж, уурхайчдынхаа цаашдын ажил амьдралд амжилт хүсэн, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн юм.