Дэлхийн аварга Скайтелийн “Алтан Дугаар” барина

2013-09-19

Жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Мөнхбатын Уран­цэцэг Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон насанд хү­рэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, аваргын алтан медалийн эзэн болсон билээ.

Эмэгтэйчүү­дийн 48 кг-ын жинд ялалт аваргалан, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгахын зэрэгцээ Монгол улсын түүхэнд Жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аваргаар тодорсон М.Уранцэцэгийн амжилтаар бахархаж Монголын үүрэн холбооны Скайтел группээс “АЛТАН ДУГААР” –ын эрхийн бичгийг гардууллаа.

Тэсвэр хатуужил, уйгагүй хөдөлмөрийнхөө үр дүнд эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуудуулж, ирээдүй хойч итгэл өгч, үлгэр дууриал болж яваа залуу тамирчин бүсгүйдээ Скайтел групп болоод Монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэж, Олимпийн аварга болохыг хүсэн ерөөе!