Уйдах завгүй урамшуулалдаа амжиж хамрагдаарай

2013-09-17

Монголын үүрэн холбооны Скайтел группээс зарласан “Уйдах завгүй урамшуулал” дуусахад богино хугацаа үлдээд байна. Есдүгээр сарыг дуустал хэрэгжих энэхүү урамшуулал нь танд намрын урт өдрүүдийг уйдаж биш харин амжилт бүтээлийн ургац дүүрэн өнгөрөөхөд туслах зорилготой юм.  

Хэрэв та ухаалаг хэрэглээг дэмжигч Скайтелийн гэр бүлийн гишүүн болохыг хүсвэл урамшууллын хугацаанд амжиж сонголтоо хийгээрэй. Хамгийн хямд бас хэмнэлттэй, сүлжээ харгалзахгүй ердөө 30₮-р дуудлага хийдэг Skyphone үйлчилгээний энгийн дугаар 5000₮, азын дугаар 10000₮ болж хямдарлаа.

Мөн залуусын анхны брэнд d20 үйлчилгээний шинэ дугаар 3000₮, хос дугаар 6000₮ болж онцгой хямдарсан байгаа. d20-н шинэ дугаарыг хоёр сарын турш бүх сүлжээнд 35₮-р ярих онцгой эрх дагалдана. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч бүр өндөр хурдны интернэтийн эрх бэлгэнд авна.

Харин дараа төлбөрт үйлчилгээний шинэ дугаар 50% хямдарсаныг дуулгахад таатай байна.  

Скайтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид цэнэглэгч карт худалдан авах бүртээ урамшуулал бэлгэнд авна. Skyphone үйлчилгээний картыг хоног дагалдах бол  d20-н залуус дата эрх болон бусад сүлжээнд 30₮-р ярих эрхийг эдлэхийн зэрэгцээ хэрэглээндээ тохируулан урамшуулалт багцуудаас сонгох боломжтой.  

Мөн SkyCall үйлчилгээний хэрэглэгчид 3000-15000₮-н картаар цэнэгээд 10% бонус нэгж авах юм.  

Үүнээс гадна 9647-xxxx дугаарлалт бүхий шинэ дата дугаарыг хямдралтай худалдан аваад  9GB дата эрх, нэгжийн хамт бэлгэнд аваарай.