04 03/2024
Мэдээллийн технологийн эрин үед цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах тухайд ухаалаг гар утасны хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байгаа гэдэгт таныг бидэнтэй санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Өөртөө цаг гарган Скайтелийн салбарыг зорьж хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утсыг сонирхоод үзээрэй. Сүүлийн үеийн ухаалаг үйлдэлтэй утаснууд бүхнийг амжуулдаг болсныг биднээр хэлүүлэх юун. Монголын үүрэн холбооны Скайтел групп олон улсын зах зээл дээр эрэлт хэрэгцээ өндөртэй байгаа дэлхийн брэндүүд болох Samsung, Nokia, LG брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн шилдэг утаснуудыг танд хүргэхэд бэлэн боллоо. Өөрийн тань сонирхсон, хэрэгцээнд тань нийцсэн сүүлийн үеийн ухаалаг гар утсаа авах маш хялбар боллоо. Дараах шаардлагыг хангасан дараа төлбөрт /VIP 9111, BC 9191/ хэрэглэгчид хуваан төлөх нөхцлөөр худалдан авах боломжтой боллоо.
- 12 сараас дээш хугацаагаар барьсан байх
- Лизинг авах үедээ ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй байх.
Хэрэв таны дугаараа ашигласан жил 12-24 сар бол үнийн дүнг 2, 24-60 сар бол үнийн дүнг 3, 60-аас дээш сар бол үнийн дүнг 4 хуваан төлөх хөнгөлөлттэй нөхцөлийг үнэнч хэрэглэгчиддээ санал болгож байна. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1510, www.skytel.mn цахим хуудаснаас аваарай.
Бид шинэчлэлийг тэргүүлэн, дэвжих амьдралд манлайлах, ухаалаг хэрэглээг хүргэхийн төлөө зорин ажиллах болно.
Монголын үүрэн холбооны Скайтел групп
04 03/2024
01 02/2024
16 01/2024