eBrochure-ыг танилцуулж байна

2013-09-05

Скайтел групп хөгжил цэцэглэлтийг байгаль, эх дэлхийн амар амгалантай хослуулахыг  билэгдэн өөрийн логонд ногоон өнгийг оруулсан билээ. Тиймээс бид байгальд ээлтэй хэрэглээг нэвтрүүлэхийг тэргүүн зэрэгт чухалчлан үздэг юм.

Энэ зорилгын хүрээнд өөрийн үйл ажиллагааны танилцуулгуудыг цахим хэлбэрээр хэрэглэгчиддээ хүргэж эхэллээ. Энэ нь нэг талаас цаасны хэрэглээг багасгах нөгөө талаас хэрэглэгчдийн цагийг хэмнэх зэрэг олон давуу талтай.

Скайтел группээс санал болгож буй олон төрлийн үйлчилгээнүүдийн мэдээллийг нэг дор авч, давуу тал болон нөхцлүүдтэй танилцан, өөрийн хэрэгцээ шаардлагад 100% нийцсэн сонголтоо хийхэд тань манай е-Brochure буюу цахим танилцуулга танд туслах юм.

Хэрэглэгч та өдрийн аль ч цагт манай компаний www.skytel.mn  цахим хуудсаар зочлон, “файлын сан” цэсрүү орж, өөрийн хүссэн мэдээллээ цаг алдалгүй аваарай.

Мөн өөрт таалагдсан болон дотны хүмүүс, анд нөхөддөө тохирсон үйлчилгээг татаж хадгалах, эсвэл бусдад илгээх нөхцлийг бүрдүүлснээрээ давуу талтай.

 

Ингээд эрхэм хэрэглэгч та манай цахим танилцуулгуудаас хэрэгцээтэй бүхий л мэдээллээ авч, алтан цагаа хэмнээрэй. http://www.skytel.mn/file/archive