СКАЙТЕЛ КОМПАНИЙН ГЭРЭЭТ САЛБАРЫН НЭЭЛТ

2013-08-21

Монголын үүрэн холбооны “Скайтел” групп хэрэглэгч та бүхэндээ үйлчилгээгээ улам ойртууллаа. Энэ удаа бид нийслэлийн иргэдийн олноор үйлчлүүлдэг газар болох Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлалтай Монтел худалдааны төвд шинэ гэрээт салбарынхаа үүдийг нээлээ.

Ингэснээр гэрээт борлуулалтын сүлжээний хүртээмж болон үйлчилгээний чанар сайжирч  хэрэглэгчид замын түгжрэлд цаг алдалгүй  өөрт ойрхон салбараар үйлчлүүлэн, гар утас болон шинэ дугаар худалдан авах, төлбөрөө төлөх болон бусад холбогдох үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.  

Шинэ салбарын  нээлт  энэ сарын 17-ны  өдөр 12:00 цагт болсон ба энэ үеэр хүрэлцэн ирсэн зочдын дундаас азтан шалгаруулсан ба сүлжээндээ үнэгүй ярих эрх болон үүрэн холбооны хямд тарифтай Скайфон үйлчилгээний шинэ дугаар тус бүр таван азтан,  ухаалаг гар утас хоёр азтан тодорсон юм.  

Мөн нээлтийн арга хэмжээний үеэр   морин хуурч,  уртын дуучин болон ICE TOP хамтлагийн урлагийн тоглолтоор бэлэг барьсан нь ирсэн зочдод гэнэтийн СЮРПРИЗ байлаа.

Та бүхэн Скайтел группын Монтел шинэ салбараар өргөнөөр үйлчлүүлээрэй.