04 03/2024
Монголын үүрэн холбооны Скайтел Групп хамгийн сүүлийн үеийн, дэлхийн стандартын үйлчилгээ, төлбөр тооцооны дэвшилтэт шинэ системд шилжиж, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд бэлэн боллоо.
Техникийн шинэчлэл ийнхүү амжилттай хэрэгжсэнээр хэрэглэгчиддээ хүргэж буй үйлчилгээний чанар илүү сайжирч, олон давуу тал бүхий шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй нэвтрүүлэх боломж бий болж байна.
Энэхүү шилжилттэй холбоотойгоор дугаар шилжүүлэлт, нэгж цэнэглэлт, төлбөр төлөлт, бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэлт зарим талаар доголдож, хэрэглэгчдийг чирэгдүүлсэн асуудал гарсан тул эрхэм хэрэглэгч та бүхнээсээ хүлцэл өчье. Эдгээр тулгамдсан асуудлыг Скайтел группын инженер техникийн ажилтнууд, гадны мэргэжилтнүүдтэй хамтран шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд цаашид сүлжээний ачааллыг хэвийн хангах техникийн нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах болно. Системийн шинэчлэлтийг ойлгон бидэнтэй хамт байж, биднийг ажлыг хүндэтгэн хүлээж авсан эрхэм хэрэглэгч танд талархал илэрхийлье!
Техникийн шинэчлэлтэй холбоотой санал хүсэлтийг pr@skytel.mn , Лавлагаа мэдээллийн 1510, 1515, 11319191 дугаарт хүлээн авч шуурхай шийдвэрлэж байгаа болно.
04 03/2024
01 02/2024
16 01/2024