Утсаа солилгүй хэрэглэгч болж Дата эрх эдлээрэй...

2013-08-19

Утсаа солилгүй хэрэглэгч болж Дата эрх эдлээрэй...
Энэ удаад бид Скайтел группээс хэрэглэгчиддээ зарлаж буй намрын урамшууллын талаар Дата үйлчилгээ, модем хариуцсан мэргэжилтэн С.Энгүүнтэй уулзаж тодрууллаа.


- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Скайтелийн дата дугаар бүх төрлийн утсанд таардаг болсон тухай тодруулга авах гэсэн юм?

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Скайтел группын дата дугаар 3G сим ашиглан бүх төрлийн ухаалаг, 3G дэмждэг гар утас мөн таблет-ндтухайлбал iPhone, Samsung S4, Note II, HTC 8s, Blackberry Bold, Nokia Lumia 520, iPad, Galaxy tab2 гэх мэтчилэн бидний өдөр тутам ашигладаг гар утас, төхөөрөмжүүдэд ажиллах боломжтой болсоныг дуулгахад таатай байна. Намрын урамшууллын хүрээнд шинэ дата дугаар маань хямдарч ердөө 9,000₮ -өөр 9 GB дата, 900 нэгж 30 хоногтой дагалдан ирж байгаа.

- Тэгэхээр би Скайтелийн дата дугаар барихын тулд шинэ гар утас, таблет худалдаж авах шаардлагагүй болсон гэсэн үг үү?

Та Скайтелийн дата дугаарыг сонгосноор хэрэв таны одоо хэрэглэж буй гар утас, таблет нь ухаалаг эсвэл 3G дэмждэг бол заавал шинээр худалдаж авах шаардлагагүй бөгөөд манай 3G симийг төөхөрөмжиндөө хийхэд л та интернэтийн өндөр хурдад холбогдох болно.

- Эдийн Засгийн хэмнэлтээс гадна өөр ямар боломж, давуу талыг хэрэглэгчдэд санал болгож байгаа вэ?

Манай дата дугаарын хэрэглэгч болсоноор интернэтийн өндөр хурд, хямд тарифаас гадна хэрэглэгч хүссэн үедээ дуудлага хийж, мессеж бичих давуу талуудтай юм.