СКАЙТЕЛ КОМПАНИ АЙМГУУДЫН 90 ЖИЛИЙН ОЙД БӨӨН БӨӨН БЭЛГЭЭ ЗАДАЛЛАА

2013-07-29

Ардын хувьсгалын дараа байгуулагдсан анхны аймгууд болох Хэнтий, Архангай, Төв болон Завхан аймгуудын түүхт 90 жилийн ой энэ сарын 26-28-ны өдрүүдэд болж өнгөрсөн. Мөн Дорноговь аймгийн хувьд Говийн догшин ноён нутагт Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Скайтел группын зүгээс тус таван аймгийн ойд зориулан,  баярын хөтөлбөр хэрэгжүүлж, олон төрлийн урамшуулалт болон бэлэгтэй арга хэмжээнүүдийг зохион явуулсан юм. Онцолж хэлбэл ойгоо тэмдэглэж буй аймгуудад зориулан тусгайлан 9689****, 9690**** шинэ серийн дугааруудаар бэлэг барьсан бөгөөд хамгийн том бэлэг болгон , Гайхалтай хэрэглээг гайхамшигтай хурдаар хүргэх 3G сүлжээг нэвтрүүлсэн юм.

90 МОРИН ХУУРЧ, 90 УРТЫН ДУУЧНААР ГАНГАРСАН ТӨВ АЙМГИЙН НААДАМ

Ардын хувьсгалаас өмнө Түшээт хан уулын аймагт багтаж байсан тус аймаг нь 1923 оноос Богдхан уулын аймаг болон тусгаарлаж, харин 1931 оноос Төв аймаг хэмээн нэрлэгдэх болжээ. Түүхт 90 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн аймгийн иргэд болон хол ойрын зочид гийчдэд Скайтел Группын зүгээс баяр дээр нь баяр нэмсэн олон арга хэмжээг зохион байгуулсан билээ. 

Наадмын турш нээлттэй байсан “Скайтел” асарт зочдын хөл тасралгүй, наадамчин олон маань бэлэгтэй, урамшуулалтай худалдаанд оролцож, азын сугалаа сугалахын зэрэгцээ хөгжөөнт тоглоом тоглож байлаа.

Наадмыг 2222 хуурч нээлээ

Аймаг байгуулагдсаны 90, Улиастай хот байгуулагдсаны 280 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн Завханчууд ойн баяр наадмын нээлтээ 2222 морин хуурчаар нээсэн нь түүхэн үйл явдал болсон билээ.

            Скайтел группын зүгээс мөн адил баяр наадмын үйл ажиллагаатай холбогдуулан, бэлэгтэй урамшуулалтай худалдаа болон хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн бусад олон арга хэмжээнүүдийг зохион явуулсан юм.

Найман аваргын хөшөөг мөнхөллөө

Эзэн Чингис хааны өлгий Хан Хэнтий аймгийнхан 90 жилийн ойдоо зориулан нутгаасаа төрөн гарсан найман аваргын хөшөөнөөс авахуулаад ирсэн гийчид, уугуул түмний нүд баясч, сэтгэл бардах олон олон бахархлыг бий болгожээ.

Скайтел группын Хэнтий аймаг дахь салбарын хувьд ойн баярын арга хэмжээний хүрээнд Наадмын талбайд сугалаат худалдаа зохион байгуулж,гар утас, дараа болон урьдчилсан төлбөрт азын дугаарууд, нэгжийн карт, дата эрх, гарын бэлэг гэх мэт нийт 2500 хонжворыг наадамчин олонд хүргэсэн юм. Мөн 90 жилийг ойн арга хэмжээнд зориулан ZTE Tablet бэлэглэлээ.

Скайтел Группийг “Үүрд хадгалах гэрэгэ” өргөмжлөлөөр шагнагдлаа

Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойн баяр наадмыг зорьж ирсэн Түвдийн /улааны/ ёсны тэргүүн Даглүн Зэбрүл Ринбүчи болон ноён хутагтын IX дүр Данзанлувсантүдэвээс  сүсэгтэн олон түмэндээ хандаж Цэ ван  буюу насны авшиг ном айлдсанаар наадмын эхний өдөр эхэллээ.

Мөн ойн баяр наадмын үеэр Скайтел группын Сайншадн салбараас наадмын талбайд сугалаат урамшуулалт худалдаа зохион байгуулсан бөгөөд олон олон урамшуулал шагналтай байсан учраас хэрэглэгчид таатай хүлээн авч, олноор үйлчлүүлсэн байна. Мөн хурдан морио түрүүлүүлсэн унаач хүүхдүүдийг “Zte tab”-р урамшуулсан нь аймгийн удирдлага болон ард иргэдийн талархлыг хүлээж байлаа. Аймгийн удирдлагаас Скайтел Группийг “Үүрд хадгалах гэрэгэ” өргөмжлөлөөр шагнасан юм.

Булган уулын наадам

Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойгоороо Булган уулын  бурхадыг  аравнайлах  ёслол  үйлдэж,  тус  ууланд  ЗаяГэгээнтний “гүндэн” залан, хүндэтгэлийн  цогцолбор  нээжээ.  Монгол  Улсын  өрлөг  Жанжин  Дэмидийн  хөшөөнд  цэцэг  өргөж  нээлтээ  эхлүүлсэн  наадамд  512  бөх  барилдаж,  “Хангайн  бүсийн  хурд”  хурдан  морины  уралдаанд  азарга,  шүдлэн,  даага,  соёолон,  хязаалан, мөнэрлийзбага,  дунд, дээднасны  морьд  уралдсан  гэнэ.  

Скайтел группын тус аймаг дахь салбараас Аймгийн засаг дарга болон Наадам зохион байгуулах комиссын үйл ажиллагааг дэмжих үүднээс Nexмодем болон Алтан дугаараа гардуулсан байна. Мөн наадмын өдрүүдэд “Скайтел” асар ажиллаж 3000₮-с дээш худалдан авалт хийсэн үйлчлүүлэгдийн дунд хөгжөөнт тоглоом зохион байгуулж урьдчилсан болон дараа төлбөрт азын дугаар, 100.000 нэгж мөн ухаалаг гар утсыг бэлэглэсэн байна. 

Мөн Долоодугаар сарын 27-ны үдшийн цэнгүүнд “Архангай аймагт өндөр хурдны 3G” сүлжээ орсон мэдээллийг өгч аймгийн авьяаслаг хоёр дуучныг компаний нэрэмжит бэлгээр урамшуулсан байна.