Скайтелийн хэрэглэгчдэд олон улсын ярианы 002 гарц хямдралтай

2013-07-10

Монголын үүрэн телефоны үндэсний оператор Скайтел групп нийт хэрэглэгчиддээ Их Монгол Улс бай­гуулагд­саны 807, Ардынхувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын мэнд хүргэж, ээлжит урамшууллаараа бэлэг барьж байна.

            Хэрэглэгчдийнхээ сэтгэлд хүрсэн бүтээгдэхүүн үйлчилгээ болон урамшууллаараа салбартаа үргэлж тэргүүлдэг тус групп танд хайртай дотны хүмүүстээ хамгийн хямдаар баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэх боломж олгож байна.

Скайтелийн бүх урьдчилсан төлбөрт үйлчилгээний болон барьцаа байршуулсан дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд Дэлхийн аль ч оронруу саадгүй ярих олон улсын ярианы 002 гарц Долоодугаар сарын 10-наас 19-нийхооронд минутанд 92₮ болж хямдарлаа. 

Эрхэм хэрэглэгч та орон зайг үл хамааран өөрийн хайртай хүмүүстэйгээ хамтдаа наадах боломжийг бүү алдаарай.