СКАЙТЕЛИЙН НААДМЫН ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ

2013-07-04

Монголын үүрэн холбооны Скайтел групп нийт хэрэглэгчиддээ Их Монгол Улс бай­гуулагд­саны 808, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын мэнд хүргэж, ээлжит урамшууллуудаараа бэлэг барьж байна.

Скайтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний үнэнч хэрэглэгчид 1,000-10,000 төгрөгийн картаар дансаа цэнэглэх бүртээ10-25%-ийн нэгжийн бонус авах бол урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч бүр хагас сарын турш сүлжээндээ хязгааргүй ярих, мессэж бичих эрх болон 100MB дата эрх бэлгэнд авах юм. Мөн Скайтелийн дараа төлбөрт үйлчилгээний үнэнч хэрэглэгчид хугацаандаа төлбөрөө төлөөд баяр наадмын  өдрүүдээр буюу 11-ний  өдөр 11 минут, 12-ны  өдөр 12 минут, 13-ны өдөр 13 минутын сүлжээ харгалзахгүй ярих бэлгийг аваарай.

Хэрэв та хараахан Скайтелийн хэрэглэгч болж амжаагүй бол тус группээс танд дараа төлбөрт үйлчилгээний дугаар, ухаалаг гар утас, интернэт болон мессэж эрх-ийг багцаар нь 92,000 төгрөгөөр худалдан авах гайхалтай боломжийг энэ сарыг дуустал олгож байна. 

Та бүхэн Скайтелтай хамт сайхан наадаарай.

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Skytel official facebook хуудсаас авна уу. Мөн 1515, 1510 дугааруудаас аваарай.