НЭГЖНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ

2013-07-03

Үүрэн холбооны үйлчилгээний салбарт үргэлж шинэлэг өөрчлөлтийг нэвтрүүлж байдаг Скайтел компани ээлжит бэлгээ задаллаа.

Энэ удаад бид урьдчилсан төлбөрт Skyphone, Skycall, d20 үйлчилгээний бүх хэрэглэгчиддээ зориулж “Send me” шинэ төрлийн нэмэлт үйлчилгээгээ санал болгож байна.

Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, асуудлыг нь шийдвэрлэж, хэрэглээг нь дэмжсэн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгынхоо дагуу бид танд хайртай дотны хүмүүстэйгээ үргэлж холбоотой байж, шаардлагатай үед тэдэндээ туслах мөн туслалцаа хүсэх онцгой боломжийг хүргэж байна. Учир нь гэр бүл, найз нөхдийн мөн чанар үргэлж хамт байж, бие биедээ тус дэм болоход оршдог билээ.

Бидний санал болгож буй “Send me” нэмэлт үйлчилгээ нь нэгж дууссан үед гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүсээсээ тусламж хүсэх, хүлээн авах боломжийг танд олгох юм. Өөрөөр хэлбэл, хэрэгцээтэй үедээ өөрийн дотны хэн нэгний утасны дугаарыг 1323 тусгай дугаарлуу мессэжээр илгээснээр хүсэлтийг цааш дамжуулж, та өөрийн дугаарт нэгж хүлээн авах боломжтой болно.

“Send me” нэмэлт үйлчилгээг дансандаа нэгжгүй болсон Скайтелийн бүх урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид ашиглах боломжтой.